|

Британийн Монголчуудын Үндсэний их баяр наадам, Ардын хувьсгалын 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Лондон Наадам 2009 Лондон хотын Islington дүүргийн Highbury Fields-д 7 сарын 11 Бямба гарагт болно.
Islington-ы ногоон талбайг хотолзуулан зохиогдох их баяр наадмын үеэр Монгол, гадаад бөхчүүд оролцсон хүчит бөхийн барилдаан, тус улсад ажиллаж амьдарч буй урлагийн авъяастнуудын тоглолт, шилдэг үндэсний хувцастан шалгаруулах тэмцээн болон бусад уралдаан тэмцээн, хөгжөөнт тоглоомууд зохиогдож хурсан олныг баясган цэнгүүлнэ. Мөн энэ орой мэрэгжлийн боксийн W.B.U –ийн дэлхийн аваргын бүсээ хамгаалах тоглолт хийх Монгол улсын гавъяат тамирчин Ч.Цэвээнпүрэв мэндчилгээ дэвшүүлэх болно. Жич: Наадмаар зохиогдох уралдаан тэмцээнүүдийг хариуцан явуулж буй хүмүүс болон холбогдох зарыг дэлгэрэнгүйгээр үзнэ үү! |